Цагаач охин нас барсан хэргийг нарийвчлан шалгахыг уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖЕНЕВ. /AP/. Гватемалаас ирсэн 7 настай цагаач охин нас барсан хэргийг АНУ нарийвчлан мөрдөн шалгах ёстой гэж цагаачдын эрхийн тухай асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч Фелип Гонсалес Моралес мэдэгджээ.
Олон нийтийн дунд ихээхэн шуугиан тарьсан хэрэг 12 дугаар сарын 6-нд Нью-Мексико муж улсын Лордсбург хотын ойролцоо гарсан байна. Охин эцгийнхээ хамт Америкийн хилийг хууль бусаар давсан 163 цагаачийн дунд байжээ. Цагдан хоригдсоноосоо хойш найман цагийн дараа охин татаж, халуурч эхэлсэн байна. Эрх баригчдын мэдээлснээр, охин хэд хоногийг хоол ундгүй өнгөрүүлсэн байсан аж. Өндөр халуурч, шингэн дутагдсаны улмаас охин хордлогод орж нас барсан гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ.
Цагаачийн статусаар хүүхдийн эрх чөлөөг хасдагаа зогсоож, “иймэрхүү байдал давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд цагаачлалын тогтолцоон дахь алдаа дутагдлаа, ялангуяа гаалийн болон хилийн албаныхаа тогтолцоог сайжруулахыг” НҮБ-ын тусгай илтгэгч АНУ-д уриалсан байна. Цагаач хүүхдүүдийн эрх чөлөөг хязгаарлах нь олон улсын хууль эрхзүйг зөрчсөн хэрэг болохыг тэрбээр цохон тэмдэглэв.