Эрдэнэцогт сумын ЗДТГ шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-12-26 15:58:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ онд улсын төсөвт төрийн албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг стандарт нөхцөлд явуулах боломжийг хангах үүднээс Баянхонгор аймгийн Өлзийт, Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын барилгыг шинэчлэн барихаар болсон. Тэгвэл Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын барилгын ажлын гүйцэтгэл дуусч, улсын комисст хүлээлгэн өгчээ.

Нутгийн удирдлагын ордоны нийт төсөвт өртөг 1.2 тэрбум төгрөг. Доод давхартаа фитнесс заал, 12 автомашины гражтай, нийт 25 өрөө танхимтай зоорийн давхартайгаа нийлээд гурван давхар барилга юм. Тус сумын төрийн албан хаагчид энэ өргөөндөө ажил үүргээ тухтай  гүйцэтгэхийн сацуу, ард иргэдийнхээ хамтаар фитнесс танхимдаа эрүүл мэндээ дэмжиж, хувилбарт спортоор хичээллэх бүрэн боломж нээгдэж байна. 

Сонирхуулахад, Эрдэнэцогт сум нь 1000 орчим өрхийн 5000 гаруй хүн амтай Баянхонгор аймгийн томоохон сумдын нэг. Тус  сумын хуучин захиргааны хувьд 1958 онд ашиглалтад орж байсан, 60 жилийн настай барилга аж. 

Холбоотой мэдээ