ӨНӨӨДӨР: Хүний эрхийн үндэсний комисс 7 аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-02 07:57:59

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал


09:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.

09:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, БНСУ-ын “Ди Эл Жи” хууль зүйн фирм хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн шүүхэд хандах эрхийг хангах тухай" сэдэвт олон улсын семинар, хэлэлцүүлэг зохион байгуулна.

10:00 цагт: Нобелийн Энхтайваны шагналт, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор “Climate Reality Leadership Corps” манлайллын сургалт зохион байгуулна.

11:30 цагт: Хүний эрхийн үндэсний комисс 7 аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон зарим байгууллагад хийсэн хяналт шалгалтын Засгийн газрын XII байранд мэдээлэл өгнө

13:00 цагт: Тогтвортой аялал жуулчлалын хөгжил, маркетинг, брэнд хөгжүүлэх зөвлөх Катерин Жермьер-Хамел “Тэгш боломж бүхий, олон талт аялал жуулчлалын үнэ цэнд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвээр лекц уншина.


Орон нутагт:

Архангай: Өнөөдөр төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг үргэлжилж байна.

Өвөрхангай: 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулна.

-Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг түр хаав.


Хилийн чанадад:

-Тринадад ба Тобагод 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилнэ.

Холбоотой мэдээ