"Санта цагдаа" нар иргэддээ бэлэг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-12-27 15:54:58

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид "Санта цагдаа" болж иргэддээ үйлчлэв. 

Тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид энэ сарын 27-нд тусгай өмсгөлтэйгөөр ажиллаж байна. Тэд Даланзадгад сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран шинэ жилийн баярыг тохиолдуулан замын хөдөлгөөнд зөв соёлтой дүрмийн дагуу оролцож байгаа жолооч, явган зорчигч, хүүхэд багачуудад гарын гэнэтийн бэлэг гардууллаа. "Санта цагдаа" нарын уриа нь иргэн бүрийн "Хувийн соёлоос хотын соёл" эхэлнэ гэсэн байв.

Холбоотой мэдээ