“Улаанбаатарын мөнгөн шөнө” уламжлал ёсоор өнөөдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-31 09:09:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12-р сарын 31-н буюу оны сүүлийн өдөр нийслэлийн хотынхон Д.Сүхбаатарын талбайд цуглаж хуучин оноо үдэж, шинэ онтойгоо учран золгодог сайхан уламжлалтай.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн соёл урлагийн газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө-2018” шоу тоглолт болох шинэ жилийн баярын цэнгүүн энэ жил Төв талбайд 22.00 цагаас эхлэх тул Улаанбаатарынхан та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирэхийг урьжээ.

Холбоотой мэдээ