ХСИС-ийн 800 сонсогч үүрэг гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-31 12:13:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд нийтийн хэв журам хамгаалах зорилгоор энэ сарын 25-наас ХСИС-ийн 800 сонсогч цагдаагийн байгууллагад хүч нэмэн үүрэг гүйцэтгэж байна.

ЦЕГ-аас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор "Шинэ жил" нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, албаны өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэглэлд шилжин бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа юм. Түүнчлэн иргэд шинэ жилийн баярыг аятай тухтай, гэмт хэрэг зөрчилгүй тэмдэглэх нөхцлийг бүрдүүлэхээр ХСИС-ийн ахлагчийн сургуулийн сонсогч, оюутнууд нийслэлийн 9 дүүргийн  цагдаагийн хэлтэс болон Эргүүл хамгаалалтын газарт хуваарилагдан ажиллаж байна.

Холбоотой мэдээ