Аймаг байгуулагдсаны ойн баяраа онцлох үйл явдлаар нэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-31 19:12:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 2018 оны онцлох үйл явдлыг тодруулж, аймаг  байгуулагдсаны 80 жилийн ой тэмдэглэсэн баяр наадмыг хамгийн эхэнд эрэмбэлэн, ард түмэн, аж ахуйн нэгж, байгууллагын босгосон 2,6 тэрбум төгрөгийн хандивын оролцоог удаа нь нэрлэсэн байна.

            Мөн аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн бүтээн байгуулалтууд, 1990 оноос хойш хамгийн их буюу 56,7 мянган тонн үр тариалсан хураасан амжилт, Ардын хатанбаатар С.Магсаржав, төр, нийгмийн зүтгэлтэн Д.Дамба нарын мэндэлсний ойг тэмдэглэсэн үйл явдлыг онцолжээ. “Сайхан монгол” телевиз байгуулагдсан, “Шинэ хөдөө” төсөл хэрэгжиж эхэлсэн, “Цэвэр орчин-цэмцгэр Булган” аян, гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулсныг аймгийн онцлох үйл явдалд оруулсан байна.

Холбоотой мэдээ