Магнитогорск хотод амиа алдсан хүний тоо 33 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-03 10:10:34

МОСКВА. /РИА Новости/. Магнитогорск хотын орон сууцны нурангин дороос аврагчид дахин нэг эрэгтэй хүний цогцсыг гаргаснаар амиа алдсан хүмүүсийн тоо 33 болсон байна. Энэ тухай ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба мэдээлжээ.


Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын Челябинск мужийн Магнитогорск хотын 10 давхар орон сууцны барилгад ахуйн хий дэлбэрсний улмаас орцнуудын нэг нь нурсан юм. Сүүлд мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн дунд 6 хүүхэд байжээ. 

Холбоотой мэдээ