"Эрчим Баян-Өлгий" ХК-ийн хувьцаа 15 хувийн өсөлттэй байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
munkhbaatar@montsame.mn
2019-01-03 16:38:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 97,501,178 төгрөгийн үнийн дүн бүхий 165,995 ширхэг хувьцаа арилжив.

Тодруулбал, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрчим Баян-Өлгий" ХК-ийн BOE хувьцаа 15.00 хувиар, "Хөвсгөл алтан дуулга" ХК-ийн ADU хувьцаа 5.44 хувиар хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" ХК-ийн MMX хувьцаа 6.32 хувиар, "Ариг гал" ХК-ийн EER хувьцаа 5.13 хувиар хамгийн их уналттай байв.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.01 хувиар буурч 21666.83 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,547,659,404,997 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Холбоотой мэдээ