Аймгийн хэмжээнд 160 шахам мянган иргэн цахим төлбөр тооцоо ашиглаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Монголбанкны Увс аймаг дахь салбараас Хөдөлмөрийн дээд сургууль, Улаангом Политехник коллеж болон аймгийн бүх санхүүчид, нийт банкны ажилчдын дунд 500 мянган төгрөгийн шагналын сантай “Цахим төлбөр тооцооны хэрэглээ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг шинэ оны өмнөхөн зарлан явуулсан байна.
Энэхүү уралдаанд Хаан банкны харилцааны менежер Г.Амар-Амаглан 1-р байр эзэлж Өргөмжлөл, 250 мянган төгрөгөөр, Улаангом Политехник коллежийн эдийн засгийн багш Н.Гантөмөр 2-р байр эзэлж Өргөмжлөл, 150 мянган төгрөгөөр, Улаангом Политехник коллежийн мужааны ангийн оюутан Д.Өршөөлхүү 3-р байр эзэлж Өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр тус тус шагнуулжээ.