Цэргийн бүртгэл явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-04 11:36:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын “Цэргийн албаны тухай хууль”-ийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А\331 дүгээр тушаалаар батлагдсан Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерийн бүртгэлийг зохион байгуулах журмыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 01-А/396 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдрүүдэд сум, багийн төвүүдийн ажлын байранд явуулж байна.

Баяр ёслолын өдрүүдэд төдийлэн идэвхигүй байсан тул Дархан сумын засаг даргаас багийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар өгч шуурхайлах чиглэл өгчээ.

Цэргийн бүртгэлд 18-50 насны бүх эрэгтэйчүүд мөн цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд хамрагдах бөгөөд хамрагдаагүй тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 15,17 дугаар зүйлийн дагуу хариуцлага тооцох тул идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

 

Холбоотой мэдээ