Филиппинд дэгдсэн шуурганы улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-01-07 12:46:12

МАНИЛА. /Anadolu/. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд Филиппинд дэгдсэн асар хүчтэй “Усман” шуурганаас үүдсэн хөрсний гулгалт болон үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 126 хүрсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн эрсдлийг бууруулж, хянах хорооноос даваа гарагт мэдээлэв.


Уг хорооны мэдэгдэлд тэмдэглэснээр, Биколь, зүүн Визаяас, Калабарзон болон Мимаропа зэрэг бүс нутагт 26 хүн сураггүй хэвээр байгаагийн зэрэгцээ байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн хүний тоо 670 мянга гаруйд хүрсэн ажээ.


Өнгөрсөн оны есдүгээр сард Филиппиний хойд нутгийн Лузонь аралд хүчтэй хар салхи дэгдсэний улмаас 95 хүн амиа алдсан юм.


Тус улсын Цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, Филиппинд жил тутам 20 орчим тооны хар салхи болон далайн шуурга дэгддэг байна.  

Холбоотой мэдээ