Дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орноор Япон дахин шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-10 11:40:05

ТОКИО. /CNN/. 2019 онд дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орноор Япон дахин шалгарсан байна. Энэ тухай дэлхийн улс орнуудаар аялахад бүрдүүлдэг бичиг баримтын талаар судалдаг “Henley & Partners Citizens” байгууллагын тайланд мэдээлэв.


Ингэснээр, улирал тутам гаргадаг “Henley Passport Index” жагсаалтыг Япон улс хоёр дахь удаагаа тэргүүлсэн байна. Япончууд дэлхийн 190 орон руу визгүй зорчих эрхтэй байдаг аж. Тус улсын араас БНСУ жагссан бөгөөд Энэтхэг улс руу визгүй зорчих хэлэлцээрийг шинээр баталснаар тус улсын иргэд 189 орон руу визгүй зорчих эрхтэй болжээ.


Энэхүү жагсаалтын эхний гурван байрыг Азийн орнууд эзэлсэн ба эхний 10 байрт Япон, БНСУ, Сингапур, Франц, Герман, Дани, Финланд, Итали, Швед, Люксембург улс шалгарсан байна. 

Холбоотой мэдээ