Оюутны санаачилгыг дэмжих тэтгэлэгт төслийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-10 18:13:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутны санаачилгын тэтгэлэгт төсөлд нийт 243 төсөл ирүүлснээс эхний шатны шалгаруулалтаар 147 төсөл шалгарлаа.

Эцсийн шатанд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулах, санхүүжүүлэх” журамд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу оюутнуудын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, тодорхой асуудлыг шийдвэрлэх, тухайн оюутны суралцах хугацааны орлого, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрыг бэхжүүлэх, амьдрах чадварыг хөгжүүлэх зэрэг шаардлага хангасан төслийг шалгаруулах юм.

Шалгарсан төслүүдийн мэдээллийг Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн www.herp.mn болон БСШУСЯ-ны албан ёсны цахим хуудас www.mecss.gov.mn  сайтаар зарлах аж.

АХБ-ны санхүүжилтээр 2012 оноос Дээд боловсролын салбарт “Дээд боловсролын шинэчлэл”-ийн төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд энэ хичээлийн жилд БСШУЯ-ны Дээд боловсролын бодлогын газраас урлагийн хөтөлбөрөөр суралцаж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй, орон нутгийн их дээд сургуулийн оюутнуудад судалгааг нь дэмжин судлаач оюутан бэлтгэх зорилгоор оюутны санаачилгын тэтгэлэгт төслийг 30 хоногийн хугацаатай зарласан юм. 

Холбоотой мэдээ