Засгийн газрын түр зогсолт эдийн засагт нөлөөлнө гэж мэдэгджээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-01-11 14:27:17

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Засгийн газрын түр зогсолт эдийн засагт сөргөөр нөлөөлөх талаар тус улсын Төв банкны тэргүүн Жером Пауэлл пүрэв гарагт мэдэгдэв.


“Бид Засгийн газрын удаан хугацааны түр зогсолттой тулгарч байгаагүй бөгөөд “шатдаун” цаашид үргэлжилсээр байвал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаагүй” гэж Ж.Пауэлл хэлжээ.


АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп болон Конгрессийн танхимын Ардчилсан намын гишүүд Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих санхүүжилтийн талаар зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ноос хойш АНУ-ын Засгийн газар хэсэгчлэн түр зогсолт хийсэн билээ.


Талууд энэ долоо хоногтоо багтаан хананы асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй бол АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан буюу 21 хоног үргэлжилсэн түр зогсолтуудын нэг болох төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ