Иракийн дэд бүтцийг сэргээхэд хөрөнгө оруулна гэж мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-11 16:38:13

ДОХА. /РИА Новости/. Иракийн Ерөнхийлөгч Бархам Салехтай яриа хэлэлцээ хийх үеэрээ тус улсын дэд бүтцийг сэргээхэд тэрбум ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа Катарын эмир Тамим бен Хамад Аль Тани мэдэгджээ.


Иракийн Ерөнхийлөгч Катарт албан ёсны айлчлал хийж байгаа юм. Өнөөдөр тэрбээр Эмирийн ордонд хүндэтгэлийн зоог барих аж. Катарын Доха хотод Салех АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой яриа хэлэлцээ хийснийхээ дараа хүрэлцэн ирсэн байна.


“Катарт болсон уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт хийгээд дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт бэхжүүлэх боломжийг хэлэлцсэн” хэмээн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ