НӨАТ-ын өнгөрсөн оны сүүлчийн тохирол 20-нд болно

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-01-12 17:54:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 2018 оны сүүлчийн тохирол энэ сарын 20-нд буюу ирэх 7 хоногийн ням гаригт болно.

Сугалаанд 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нд худалдаа хийсэн баримтуудыг хамруулах аж. Энэ удаагийн супер сугалааны шагналын сан 225 сая төгрөг байгаа юм. 

2018 оны төлбөрийн баримтыг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59 цаг хүртэл бүртгэсэн. НӨАТ-ын тухай хуульд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.

Холбоотой мэдээ