Баруунтуруун сум нэгдсэн халаалттай болсноор дулаан хангамж сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-15 20:42:32

Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын төв 2018 оны нэгдүгээр сард нэгдсэн халаалтад холбогдсон бөгөөд дулаан хангамж, шугам сүлжээний ажлыг "Мана Оюу Увс" компани хариуцан ажиллаж байна. Тус сумын төсөвт байгууллагуудын хувьд дулаан хангамж нам даралтын зуухаар халдаг байх үеэс мэдэгдэхүйц сайжирсан ч цонх хаалгаар дулаан алдалт их байгаа учир засвар үйлчилгээг дулааны улиралд чанартай сайн хийх шаардлагатай байгаа аж. Сумын Холбооны газар, цагдаагийн байр, банк зэрэг байгууллага нэгдсэн халаалтын шугамд холбогдоогүй байна. Эдгээр байгууллагуудыг энэ жил нэгдсэн халаалтад холбох юм байна.

Ѳнѳѳдрийн байдлаар уурын зуухны нүүрсний нѳѳц бүрдүүлэлт хэвийн хэмжээнд байгаа. Харин уурын зуухны ажилчид хүнд нѳхцѳлд ажилладаг тул нийгмийн асуудалд нь анхаарал тавих шаардлагатай байна” хэмээн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн хэллээ.

Холбоотой мэдээ