Булган аймагт олимпийн таеквондогийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-15 12:08:09

Булган /МОНЦАМЭ/  Булган аймагт “Булганы цом-2019” олимпийн таеквондогийн олон хотын аварга шалгаруулах 13 дахь удаагийн нээлттэй тэмцээн боллоо. Тэмцээнд нийслэл болон хөдөө орон нутгийн 22 байгууллагын 250 гаруй тамирчин оролцжээ.

Бага насны ангиллын 7-8 насны хөвгүүдээс 24 кг-ийн жинд “Нэгэн бүл” багийн Б.Баттүшиг, 28 кг-ийн жинд Булган аймгийн Г.Энхтүвшин, 30 кг-ын жинд “Монте роза” багийн М.Эрдэнэхүү, охидоос 25 кг-ийн жинд Өвөрхангай аймгийн н.Алтантүлхүүр нар түрүүлжээ. 9-11 насны хөвгүүдээс 26 кг-ийн жинд “Нэгэн бүл” багийн Л.Бямба-Эрдэнэ, 29 кг-ийн жинд Дархан-Уул аймгийн М.Эрдэнэ, 32 кг-ийн жинд  Орхон аймгийн Д.Тэмүүлэн, +35 кг-ийн жинд  Дорноговь аймгийн н.Буянбат, -35 кг-ийн жинд “Нэгэн бүл” клубын С.Тэмүүжин,  охидоос 29 кг-ийн жинд “Тулга” клубын Г.Намуундарь, 33 кг-ын жинд Өвөрхангай аймгийн С.Анхнысолонго түрүүлсэн байна. 

12-14 насны таеквондочдоос хөвгүүдийн 31 кг-д “Арслан” клубын н.Болдбаатар, 34 кг-ийн жинд Орхон аймгийн Д.Тэмүүжин, 37 кг-ийн жинд  “Эхлэл” клубын н.Чойжилжав, 40 кг-ийн жинд “Нэгэн бүл” клубын н.Энх-Амгалан, +40 кг-ийн жинд “Хүч” спорт хорооны Г.Азбаяр, охидын  36 кг-ийн жинд “Тулга” клубын Б.Номин-Эрдэнэ, +45 кг-ийн жинд “Хүч” спорт хорооны Х.Орхончимэг аварга боллоо.

Өсвөр үеийн тамирчдын эмэгтэйчүүдийн 49 кг-ийн жинд “Тулга” клубын Д.Нямаа, -53 кг-ийн жинд  “Кёнхи” клубын н.Солонго, +53 кг-ийн жинд Орхон аймгийн А.Номин-Эрдэнэ, эрэгтэйчүүдээс 46 кг-ийн жинд “Кёнхи” клубын н.Пүрэвдаш, 55 кг-ийн жинд  “Зүүн хараа” багийн Л.Соёл-Эрдэнэ, +55 кг-ийн жинд мөн багийн н.Төгөлдөр нар аваргаар шалгарсан байна.

            Багийн дүнгээр өсвөр насны ангилалд Орхон аймаг, “Кёнхи” клуб, Зүүнхараа баг, бага насны ангилалд Орхон аймаг, Нэгэн бүл клуб, Хүч спорт хорооны баг тамирчид эзэллээ. Энэ жилийн тэмцээний шилдэг шүүгчээр Булган аймгийн шүүгч Б.Баянмөнх, дасгалжуулагчаар Орхон аймгийн дасгалжуулагч Б.Хос-хүлэг, эмэгтэй тамирчнаар Хүч спорт хорооны тамирчин Г.Отгончимэг, эрэгтэй тамирчнаар Кёнхи” клубын тамирчин Ё.Пүрэвдаш нар тодорлоо.

Холбоотой мэдээ