Хархорин суманд залуу гэр бүлийг дэмжих төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-16 15:53:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин суманд залуу гэр бүлийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ. “Дэлхийн зөн” ОУБ-ын санхүүжилтээр “Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр”-ийг 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт одоогоор 22 өрхийг хамрагдаж байгаа бөгөөд хамрагдсан өрхийн гишүүдийг амьдрах ухаан болон гэр бүлийн боловсрол олгох сургалтад шат дараатай хамруулах, бизнес зөвлөгөө өгөх, бусдаас туршлага судлах боломжийг нээж өгөх зэргээр дэмжих аж. Мөн бизнес эрхэлбэл тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх юм.

Холбоотой мэдээ