Хонины нэхийгээр автомашины суудлын бүрээс, олбог хийх туршилт эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-17 21:59:35
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баян-Овоо, Эрдэнэцогт, Галуут, Заг, Байдраг суманд тус бүр нь 50 сая төгрөгийн өртөг бүхий арьс шир боловсруулах жижиг үйлдвэр ажиллаж байна.
Тус үйлдвэрүүдийг байгуулах асуудлыг өнгөрсөн зун УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тойргийн сумддаа хувийн хөрөнгөөрөө шийдвэрлэж өгчээ. Үйлдвэр бүрт 4-6 хүн ажлын байраар хангагдсан байдаг бол Баян-Овоо сумын Арьс шир боловсруулах үйлдвэрийнхэн нэг сар гаруйн хугацаанд элдсэн 400-аад нэхийгээ Улаанбаатар хотод борлуулжээ.
Залуус дулааны улиралд түүхий эдээ бэлтгэсэн бөгөөд цаашид сур элдэх, айрагны хөхүүр хийх зэрэг ажлуудыг өрнүүлэхээ хэлж байв. Тэд мөн адуу, үхрийн ширийг ч элдэж туршсанаас гадна хонины нэхийгээр автомашины суудлын бүрээс, олбог хийх туршилтыг ч эхлүүлжээ.
Холбоотой мэдээ