Сурагчдын амралтад зориулсан цахим хичээл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-22 21:30:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС, Боловсролын хүрээлэн хамтран сурагчдын амралтад зориулан цахим хичээл зааж эхэллээ.

ЕБС-ийн суралцагчдыг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны хоёрдугаар 10-ныг хүртэл урт хугацаагаар амрааж байна. Энэ нь өвчлөлийг бууруулах, ханиадны дэгдэлтээс сэргийлж буй арга хэмжээ юм. 

Цахим хичээлээр 1-12 дугаар ангийн сурагчдад монгол хэл, математикийн хичээлийг долоо хоногт хоёр удаа заах юм. Энэхүү цахим хичээлийг "Пинк киви" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж өөрийн цахим хуудсаар цацаж байна. Иймд суралцагчид төдийгүй эцэг, эхчүүд та бүхэн доорх хаягаар орж цахим хичээл хийх боломжтой.
1. Долгион цахим хуудас руу та энд дарж орно уу. Link - https://dolgion.com/#/home
2. Долгион Facebook хуудас руу та энд дарж орно уу. Link - https://www.facebook.com/dolgionhq/

Холбоотой мэдээ