“Эрдмин” компани зэс тууз үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-29 08:07:12
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Катодын цэвэр зэс үйлдвэрлэгч “Эрдмин компани зэс тууз үйлдвэрлэж эхэллээ. Тус компани БНХАУ-ын Changzhou Aibang компанийн  тоног төхөөрөмжийг ашиглан 50 мм-ийн өргөн, 0.9 мм-ийн зузаантай бүх төрлийн зэс тууз үйлдвэрлэж байна.


Зэс тууз нь  цахилгааны сүлжээ болон бага оврын цахилгаан станцуудын гол түүхий эд бөгөөд Монгол Улс зэс туузыг 100 хувь импортоор авдаг байв. Харин “Эрдмин” компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр гадагшаа урсах валютыг багасгах боломжтой болж байгаа юм.

Зэс тууз нь цахилгаан хэрэгслийн түүхий эд болохоос гадна зэс аяга, таваг болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний  бэлдэц болдог ажээ.

Тус компани 2008 оноос цэвэр зэсээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт дэвшүүлж 50 гаруй төрлийн цахилгааны зэс голтой кабель болон 6-7 төрлийн уртасгагч утас үйлдвэрлэж байна. 

Холбоотой мэдээ