Нийслэлийн тээврийн газар ШУТИС-тай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-01-29 10:12:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн тээврийн газар болон ШУТИС-ийн механик тээврийн сургууль хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Монгол Улсын ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар нар гарын үсэг зурав.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд, автотээврийн салбарыг хөгжүүлэх, сургалтын болон төрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, салбарын мэргэжилтнийг бэлдэх, тэднийг давтан сургах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, орчин үеийн тэргүүний техник технологийг автотээврийн салбарт нэвтрүүлэх зэрэг ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Холбоотой мэдээ