Норвеги 1100 км урт, хөвдөг хонгил байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-30 13:16:48
Yesukheitumur Tumurbaatar

ОСЛО. /CNN/. Норвегийн Засгийн газар хөвдөг хонгил байгуулах дэд бүтцийн төсөлд 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Энэхүү хонгил байгуулагдсанаар 1100 км замыг 10 цагт туулах боломжтой болох ажээ.

 

Норвеги нь сүрлэг мөсөн гол, хадан хясаанууд, өндөр уулс зэрэг сэтгэл татахуйц байгалиараа алдартай юм.

 

Скандинавын хойгийн тус улсын баруун эрэгт 1000 гаруй хадан хясаа байдаг бөгөөд тухайн бүс нутагт тус улсын  нийт хүн /5.3 сая/ амын гуравны нэг нь амьдардаг. Норвегийн хойд хэсгийн Тронхейм хотоос баруун өмнөд эргийн Кристиансан хот хүртэлх 1,100 км замыг одоогийн байдлаар 21 цагт туулдаг байна. Энэ аялалд зарцуулах цагийг хэмнэхийн тулд Норвегийн Засгийн газар усан доогуур хөвдөг долоон хонгил нэмж байгуулахаар болжээ.




Уг төслийн хамгийн сонирхолтой зүйл нь дэлхийн хамгийн гүн бөгөөд урт үргэлжлэх чулуун хонгилууд байгуулах явдал юм. Мөн 27 км урт хонгилын суурь өрөмдлөгийг далайн ёроолд 392 метрийн гүнд хийх ажээ.

 

Үүний зэрэгцээ энэхүү төслийн хүрээнд усны гадаргаас доош 30 метрийн гүнд хөвдөг хонгил байгуулж байгаагаараа онцлогтой юм. Хэрэв тус улс уг төслийн амжилттай хэрэгжүүлж чадвал ийм төрлийн төсөл хэрэгжүүлэхээр судалж байгаа БНХАУ, БНСУ болон Энэтхэг зэрэг орныг ардаа орхиж, нэг том алхам хийсэн явдал болох юм.

Холбоотой мэдээ