БНХАУ сансар огторгуй руу 50 гаруй төхөөрөмж илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЭЭЖИН. /Xinhua/. Энэ онд БНХАУ сансар огторгуй руу 30 орчим удаагийн хөөргөлтөөр 50 гаруй төхөөрөмж илгээнэ. Энэ тухай тус улсын Сансрын шинжлэх ухаан, технологийн корпорац /CASC/ мягмар гарагт мэдээлэв.
“Гурав дахь “Long March-5” тээгч пуужинг ирэх долдугаар сард хөөргөхөөр төлөвлөж
байгаа нь 2019 онд хийгдэх томоохон ажлуудын нэг юм” гэж Сансрын шинжлэх
ухаан, технологийн корпорацын дэд ерөнхийлөгч Ян Баохуа хэлжээ.
Хоёр дахь “Long March-5” тээгч пуужинг 2017 оны долдугаар сарын 2-нд өмнөд нутгийн
Хайнань мужаас хөөргөсөн боловч уг пуужин хөөрснөөс хойш зургаа хүрэхгүй минутын
дараа доголдол үүссэн юм. Бид үүний шалтгааныг олж тогтоосон гэж Я.Баохуа
мэдэгдсэн байна.
Хэрэв гурав дахь нислэг амжилттай болвол дөрөв дэх “Long March-5” пуужинд сарыг
судлах “Чанъэ-5” төхөөрөмжийг тээн энэ оны эцсээр сар луу илгээж, сарнаас дээж
авчрахаар төлөвлөж байгаа ажээ.
Мөн энэ онд “Beidou” навигацын системдээ 10 хиймэл дагуулыг шинээр оруулахаар төлөвлөж байгаа аж.
Хятадын Сансрын шинжлэх ухаан,
технологийн үйл ажиллагааны цэнхэр номонд тэмдэглэснээр, 2018 онд “Beidou”
навигацын системд 18 хиймэл дагуулыг амжилттай оруулсан
байна.