К.МакГрегор, Х.Нурмагомедов нарын тэмцээнд оролцох эрхийг хасжээ

Дэлхийн мэдээ | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-01-31 11:50:31

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Невада муж улсын Атлетикийн холбоо холимог тулааны тамирчид болох Конор МакГрегор болон Хабиб Нурмагомедов нарт шийтгэл ногдуулсан байна.


Өнгөрсөн оны 10 дугаар сард Невада муж улсын Лас-Вегас хотноо болсон UFC-гийн 229 дэх удаагийн тэмцээний дараа К.МакГрегор, Х.Нурмагомедов нар зохисгүй үйлдэл гаргасан билээ.


Ирландын тамирчин К.МакГрегорын тэмцээнд оролцох эрхийг зургаан сараар хасаж, 50 мянган ам.долларын торгууль ногдуулсан бол ОХУ-ын тамирчин Х.Нурмагомедовын тэмцээнд оролцох эрхийг есөн сараар хасаж, 500 мянган ам.долларын торгууль ногдуулжээ.


Тэмцээнд оролцох эрхийг хасах хугацаа тулаан болсон оройгоос эхлэх аж. 

Холбоотой мэдээ