МИАТ сүүлийн үеийн “Боинг”-оор паркаа шинэчилж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-01-31 12:06:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс “Боинг” болон “Аволон” компаниудтай хэлэлцсэний дагуу үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК сүүлийн үеийн, шинэ “В737-8МАХ” агаарын хөлөгтэй болж байна.

Хэлцлийн дүнд, манай улс дөрвөн ширхэг агаарын хөлөгтэй болохоос эхний онгоцоо маргааш хүлээн авна. Ингэснээр “МИАТ” ХК Монголдоо хамгийн шинэ агаарын хөлөг бүхий авиакомпанийн нэг болж байна.


Сүүлийн үеийн технологиор тоноглосон “В737-8МАХ” агаарын хөлөг нь түлш бага зарцуулдаг, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай. Зорчигч өөрийн гар утас, таблетаараа Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Холливудын кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой аж.

МИАТ компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, нислэгийн шинэ чиглэл нээхэд агаарын хөлгийн парк хангалттай болж байна.

Холбоотой мэдээ