Иран улс шинэ далавчит пуужин танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-02 16:46:26

ТЕГЕРАН. /Irna/. Ираны Зэвсэгт хүчин алсын тусгалтай "Ховейзе" шинэ далавчит пуужинг бямба гарагт танилцууллаа.


Уг пуужинг Лалын хувьсгал ялсны 40 жилийн ойг тохиолдуулан Тегеран хотод зохион байгуулсан Ираны цэргийн салбарын ололт амжилтын тухай үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан байна. Пуужин танилцуулах арга хэмжээнд Ираны Батлан хамгаалахын сайд Амир Хатами оролцжээ.


“Энэ бол “Сумар” ангиллын пуужин бөгөөд маш өндөр хүчин чадалтай” гэж Амир Хатами арга хэмжээний үеэр үг хэлэхдээ мэдэгдсэнийг телевизийн “Press TV” суваг шууд дамжуулсан байна. Түүний хэлснээр, 1350 гаруй км зайд байндаа тусдаг пуужинг “Aerospace Industries Organization” компанийн шинжээчид бүтээжээ. Шинэ пуужин нь өндөр нарийвчлалтай, нам өндөрт нисдэг болохыг Ираны Батлан хамгаалахын сайд онцлон дурдсан байна.

Холбоотой мэдээ