Сэлэнгэ аймгийн алдарт уяачид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-04 00:55:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Айлчлан ирж буй XVII жарны "Тийн Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярын босгон дээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Захирамжаар аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан уяачдад цол олголоо.
Аймгийн алдарт уяачаар Сүхбаатар сумын уяач Г
.Бямбаа, Д.Отгонбаатар, Мандал сумын уяач Ж.Эрдэнэбат, Н.Алдар, Н.Мөнхбат, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Пүрэвдорж, Баруунбүрэн сумын уяач Б.Мөнхтөр, Хушаат сумын уяач Б.Эрдэнэхүү, Д.Алтансүх, Цагааннуур сумын уяач Ч.Ганхуяг, Сант сумын уяач Ч.Балжинням, Зүүнбүрэн сумын уяач Д.Ганзориг, Д.Болдхүү, Сайхан сумын уяач С.Хүрэлчулуун, М.Тулга, Ерөө сумын уяач Б.Одбаяр нар тодорч цолоо гардан авлаа. Сэлэнгэ аймагт өнөөдөр 600 гаруй уяачид байдгаас 80 гаруй нь аймгийн алдарт, 10 гаруй нь улсын алдарт, тод манлай уяач нэг байдаг ажээ.  

 

Холбоотой мэдээ