Трамп, Ким нарын удахгүй хийх уулзалтын талаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-04 10:18:30

СӨҮЛ, /Yonhap/. АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалт удахгүй болох гэж буйтай холбогдуулан Умард Солонгосын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлын асуудал хариуцсан Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч Ли Ду Хунтай уулзсан байна. Энэ тухай БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хийх уулзалтыг хэдийнэ товлосон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп урьд нь мэдэгдсэн билээ. Тэрбээр мөн дээд хэмжээний уулзалт болох өдөр болон газрыг удахгүй мэдээлэхээр төлөвлөж буйгаа  мэдэгдсэн юм.


Стивен Бигун, Ли Ду Хун нар Пхеньянтай хэлэлцэх асуудлуудыг, тухайлбал, удахгүй болох АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтаар хөндөх сэдвүүдийг Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод хэлэлцжээ.


Стивен Бигун мөн БНАСАУ-ын удирдагчийн зөвлөх Ким Ён Чольтой хэлэлцээний цэг болох хоёр Солонгосын хилийн бүсэд оршдог Панмүнжомд мягмар гарагт уулзах төлөвтэй байна.


БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чольтой Дональд Трамп өнгөрсөн сарын 18-нд Вашингтон хотноо уулзсан билээ. Энэ уулзалтын дараа АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болно гэдгийг мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ