Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бурханы оронд заларчээ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2019-02-05 21:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол Улсын Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай Шороон гахай жилийн шинийн нэгний өглөө таалал төгсөж, Монголын утга зохиолд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Тэрбээр 1944 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн. Улаанбаатарт Худалдааны техникумыг 1963 онд төгсөж, Москвагийн Киноны дээд сургуульд 1973 оноос суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд жүжигчнээр ажиллаж байв. Мөн тэрээр 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож Монгол Улсын соёл, урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан олон хууль батлалцсан. Б.Лхагвасүрэн гуай 1962 оноос эхлэн утга зохиолын бүтээл туурвиж эхэлжээ. Нийт дөрвөн мянган мөр бүхий "Тамгагүй төр" шүлэглэсэн эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан "Атга нөж" жүжиг, Бүлээн нурам, Араатан, Хүн чулууны нулимс, Хүннүгийн тухай "Бор манан" зэрэг кино зохиолоор нь Монголын ард  түмэн эрхэмлэн хүндэтгэдэг. 

Боржигоны бор тал, Монголын их хээр тал, Чамдаа би хайргүй байхын аргагүй, Буруу энгэртэй дээл, Ижийтэйгээ байхад би баян байсан зэрэг олон сайхан бүтээлүүд нь Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ. 

Ум сайн амгалан болтугай.

Холбоотой мэдээ