Олон улсын “Жи Эс Эм” байгууллагын Монгол дахь зөвшөөрлийг цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-02-13 14:58:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газраас манай улсад үйл ажиллагаа явуулж байсан олон улсын “Жи Эс Эм” ТББ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг цуцалжээ.

“Жи Эс Эм” (GSM) ТББ нь АНУ-д төвтэй бөгөөд тус төлөөлөгчийн газрыг зөвшөөрлөөс ангид үйл ажиллагаа явуулсан, христийн шашныг нийтэд сурталчилж, санхүүжүүлсэн гэсэн үндэслэлээр Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн тушаалаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байна.


Холбоотой мэдээ