УВС: Ихэнх суманд цасан бүрхүүл тогтлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Увс аймгийн ихэнх сумдад өнгөрсөн шөнө цас орж хоножээ.
Одоогоор Хяргас, Цагаанхайрханд 16 см, Малчинд 12 см, Баруунтуруунд 10 см, Түргэнд 8 см, Улаангом, Өмнөговьд 5 см, Зүүнхангай, Өндөрхангайд 4 см, Сагилд 3 см, Зүүнговь суманд 1 см цасан бүрхүүл тогтоод байна.
Өнөөдөртөө салхи нутгийн өмнөд хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас 4-9 м/с байна. Агаарын температур уулархаг нутгаар -3...-8 градус хүйтэн, бусад нутгаар -4...+1 градус дулаан байна.
Улаангомд үүлшинэ. Цас орохгүй.