Түүхт ойн хүрээнд атарчдаа алдаршуулах ажлыг цувралаар зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-13 21:53:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсад атрын анхны шан татсан, амуу тарианы эх нутаг болсон Сэлэнгэ аймгийн хувьд 2019 он түүхэн ач холбогдолтой жил болж байгаа юм.

Тодруулбал атар газар эзэмшиж, газар тариалан хөгжсөн түүхэн 60 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхийн 60 жилийн хугацаанд Сэлэнгийн тариаланчид 7.9 сая тн үр тариа, 1.3 сая тн төмс, 659.2 мянган тн хүнсний ногоог бэлтгэн ард түмнийхээ хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн түүхэн амжилтыг үзүүлсэн байдаг ажээ. Энэ ч утгаараа хөдөлмөр бүтээлээ алдаршуулах их үйлсийг шат дараалалтай хийхээр аймгийн удирдлагууд төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Эл томоохон ажлын анхных нь сар шинийн баярыг тохиолдуулан МҮОНРТ-тэй хамтран “Атрын нутгийн амар мэнд” нэвтрүүлэг бэлтгэн, аймгийнхаа 17 сумаас төрсөн алдар, гавьяатнуудаа урин оролцуулжээ. Цаашид атарчдаа алдаршуулах, Сэлэнгэ нутгийнхаа хөдөлмөрч зон олныг сурталчлан таниулах ажил үргэлжлэн явагдах юм байна.   

Холбоотой мэдээ