Япон улсын тусламжаар Мянгад сум нарны цахилгаан станцтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2019-02-14 16:31:47

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Мянгад суманд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 10МВТ-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулна. Үүнээс гадна тус суманд Япон улсын LOOP ХХК өөрийн хөрөнгө оруулалтаараа мөн 10МВТ-ын хүчин чадал бүхий Нарны цахилгаан станцыг барьж байгуулахаар судалгааны ажлаа хийж эхлээд байна.

LOOP ХХК нь Япон улсдаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сүүлийн жилүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай бөгөөд 2011 оноос хойш нийтдээ 250 МВТ-ын 2000 гаруй нарны цахилгаан станцыг барьж байгуулжээ. Тус компанийн төлөөллүүдийг Ховд аймгийн Засаг даргын орлогч, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Т.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нар хүлээн авч уулзан сэргээгдэх эрчим хүчний шинэ бүтээн байгуулалтын ажлыг аймаг, сум орон нутгийн зүгээс бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ