“Хүүхдийг ивээх сан” ядуурал бууруулах,эрүүл мэндийн чиглэлийн төсөл хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд Ховд аймагт ажиллаж буй “Хүүхдийг ивээх сан”-гийн төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр тус сангаас Ховд аймагт хэрэгжүүлсэн “Үерт
өртсөн орон нутгийн гэр бүл, хүүхдэд нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь”, “Зудын
хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг төслүүдийн үр дүнг хэлэлцэв. Дээрх төслүүдийн үр шимийг үерт өртсөн болон зудын хүндрэлд өртөх эрсдэлтэй сумдын
600 гаруй айл өрх хүртжээ.
Мөн энэ үеэр Монгол дахь “Хүүхдийг ивээх сан”-гийн Ховд
аймагт үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй болон цаашид авч хэрэгжүүлэх төсөл арга
хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.
Цаашид “Хүүхдийг ивээх сан”-гаас Боловсролд тэгш хамруулах,
Хүүхдийн ядуурлыг бууруулах зэрэг хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн
чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар төслийн багийнхан хэлж
байна.