Москва-Улаанбаатарын чиглэлд том онгоц ниснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-14 17:03:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Аэрофлот” компани энэ зун Москва-Улаанбаатарын чиглэлд том онгоц нисгэх болсон талаар тус компанийн Скандинав-Финландын бүсийн төлөөлөгчийн газар мэдээлжээ.

Тодруулбал, “Аэрофлот” компани олон зорчигч тээвэрлэх зорилгоор жилийн оргил үе буюу зургадугаар сарын 2-ноос есдүгээр сарын 30-ны хугацаанд Москвагийн “Шермьетево” онгоцны буудал-Улаанбаатар хотын “Чингис хаан” онгоцны буудал чиглэлд “Боинг” 737-800 нисэх онгоцны оронд  “Аirbus” A330-200 онгоцоор өдөр бүр нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр Москва-Улаанбаатар чиглэлд 2012 оноос хойш анх удаа оргил үед багтаамж сайтай онгоц хөөргөх аж.



Холбоотой мэдээ