Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-02-15 14:21:20

ТОКИО. /Kyodo/. Японы баруун нутгийн Эхимэ мужийн захиргаа руу нэрээ нууцалсан нэгэн 100 сая орчим иен /900 мянган ам.долларилгээсэн байна. Энэ тухай мужийн захиргаанаас пүрэв гарагт мэдээлэв.


“Мужийн захиргаа энэхүү мөнгийг өнгөрсөн оны зун хүчтэй аадар бороонд сүйдсэн байгууламжуудыг сэргээн босгоход зориулахаар төлөвлөж байна” гэж мужийн захирагч Токихиро Накамура хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


10 мянган иенийн боодлууд бүхий цаасан хайрцагтай илгээмжийг мужийн захирагчид хаяглан илгээсэн байсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд захиргааны байранд хүргэлтээр ирсэн байна.


Хайрцаг дотор байсан гараар бичсэн захидалд тэмдэглэснээр, мөнгийг сайн сайхан үйл хэрэгт зарцуулахыг хүссэн байжээ. Хуучирсан мөнгөн тэмдэгтүүдийн зарим нь хоорондоо наалдаж, салгахад хүндрэлтэй болсон байсан тул Японы банканд солиулах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.


“Бид хандив өргөсөн хүний хүсэлтийн дагуу энэхүү мөнгийг мужийнхаа оршин суугчдын сайн сайхны төлөө зарцуулах болно” гэж Т.Накамура хэлсэн байна. 

Холбоотой мэдээ