АНУ Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээг чангатгажээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-16 12:07:44

ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээг чангатгаж, хар жагсаалтад тус улсын 5 иргэнийг оруулжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


Сангийн яам Венесуэлийн Газрын тосны аж үйлдвэрийн сайд бөгөөд төрийн өмчит газрын тос, хийн “PDVSA” компанийн тэргүүн Мануэль Кеведод хязгаарлалтын арга хэмжээ авчээ. Түүнчлэн хар жагсаалтад Венесуэлийн Үндэсний тагнуулын албаны тэргүүн Мануэль Рикардо Кристофер Фигера, Цэргийн сөрөг тагнуулын ерөнхий газрын дарга Иван Рафаэль Эрнандес Дала нарыг оруулсан байна. 

Холбоотой мэдээ