НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-17 11:23:14

ВАШИНГТОН. /РИА Новости/АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Хезер Науэрт НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээс татгалзжээ.


“Надад итгэл үзүүлж, НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд миний нэрийг дэвшүүлсэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нарт талархаж байна. Сүүлийн хоёр сар миний гэр бүлийнхний хувьд их хүнд байсан учир тэдний төлөө тус албан тушаалд нэрээ дэвшүүлэхээс татгалзаж байна” хэмээн Х.Науэрт мэдэгдсэн байна.


НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Никки Хейли өнгөрсөн 12 дугаар сарын 31-нд албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгдэж байсан бөгөөд Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэртыг тус албан тушаалд томилохыг Цагаан ордон санал болгосон байна. 

Холбоотой мэдээ