БНХАУ болон Герман хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-02-18 11:36:36

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ян Зечи, Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас нар Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр уулзахдаа, олон улсын асуудлаар хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн хэмжээнд тулгарах сорилтуудыг хамтдаа сөрөн зогсоход бэлэн гэдгээ мэдэгдэв. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд мэдээлжээ.


“Олон улсын тавцанд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалд Хятад болон Германы хамтын ажиллагааг бэхжүүлж, олон талт хамтын ажиллагаа болоод дүрэмд суурилсан дэлхийн дэг журмыг зайлшгүй хамгаалах шаардлагатай” гэж Ян Зечи мэдэгдсэн байна.


Маас хариуд нь, “Герман улс БНХАУ-тай харилцаагаа хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг бөгөөд янз бүрийн салбарт, түүний дотор “Бүс ба зам” төслийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна” гэжээ.


“БНХАУ олон улсын үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт Германы эрх баригчид найдаж байгаа бөгөөд олон улсын өнөөгийн нөхцөл байдалд бид Бээжинтэй олон улсын асуудлуудаар стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, сорилт бэрхшээлүүдийг хамтдаа сөрөн зогсоход бэлэн байна” гэж Германы Гадаад хэргийн сайд цохон тэмдэглэжээ.


 

Холбоотой мэдээ