ОХУ Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-02-19 12:14:35

КАРАКАС. /TASS/. ОХУ Венесуэлд 300 тонн хүмүүнлэгийн тусламж илгээнэ. Энэ тухай Өмнөд Америкийн тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро даваа гарагт “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


“Лхагва гарагт ОХУ-аас 300 тонн хүмүүнлэгийн тусламж хууль ёсоор ирнэ. Тус улс Венесуэлд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлнэ. Бид төлбөрийг нь төлсөн” гэж тэрбээр бичсэн байна.


Гадаадын орнуудаас үзүүлсэн 933 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий 60 гаруй чингэлэгийг өнгөрсөн долоо хоногт Венесуэлд хүргэсэн билээ. Энэ тусламжийн ихэнх хэсгийг Хятад, мөн Куба улс илгээсэн байна. Үүнээс гадна, Венесуэлийн Эрүүл мэндийн яам олон улсын зах зээлээс худалдаж авсан байна.

Холбоотой мэдээ