Дэлхийн хамгийн хөөрхөн хүүхэд шалгаруулах тэмцээнд бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-19 13:25:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Little Miss & Little Mister United World” нэртэй 5-19 насны хөвгүүд, охидын дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд  оролцох хүүхдүүдийг тав дахь жилдээ сонгон шалгаруулж байна.  Эхний шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 21-ний өдөр эхлэх бол хоёрдугаар шатных нь ирэх сарын 10-нд болно. Сүүлийн шатны шилдэг оролцогчдод загварын алхааны хичээл, хувь хүнийг хөгжүүлэх сургалтыг үнэгүй заах юм.

Дээрх шалгаруулалтад Мисс, мистер, загвар өмсөгч болох сонирхолтой 5-19 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд оролцох эрхтэй. Эхний шатны шалгаруулалтыг  “Prince & Princess Miss Mongolia” пэйж хуудсанд онлайнаар хийж, оролцогч хүүхдүүд загварын алхаа, авьяасаа үзүүлсэн бичлэгээрээ оноогоо цуглуулна. Дэлхийн тэмцээнд оролцсон 5-19 миссүүдэд телевиз, дэлгэцийн салбарт өөрсдийгөө сорих, кино, клип, рекламд тоглон олон орны охидтой танилцан дэлхийн үе тэнгийхнээсээ суралцах боломж олдоно. 

Дэлхийн хамгийн нэр хүндтэй өсвөрийн миссийн тэмцээн болох “Little Miss & Little Mister United World”-ийн  Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр Олон улсын шүүгч Ч.Энхжаргал ажилладаг юм байна. Дэлхийн мисст оролцон эх орноо сурталчлах хамгийн хөөрхөн  хүүхдүүд ирэх есдүгээр сард  Испани улсыг зорих юм.

Холбоотой мэдээ