Баянхонгор аймаг "Хүүхдээ сонсох өдөр"-тэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 2019 оныг “Хүүхэд хамгаалал-Өв тэгш хүмүүжлийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагийг “Хүүхдээ сонсох өдөр” болгожээ.
Жилийн ажлын хүрээнд Баянхонгор аймгийн хэмжээний албан байгууллага, аж ахуйн нэгж бүр "Эцэг, эхийн зөвлөл"-ийг байгуулж, хүүхдүүдийн санаа бодол, тулгарсан асуудлыг холбогдох албаныханд уламжилж байхаар болсон байна. Мөн тус зөвлөлөөс "Хүүхдээ сонсох өдөр"-ийг сум сумдынхаа ЗДТГ-тай хамтран зохион байгуулж, хүүхдүүдэд шаардлагатай мэдээ мэдээлэл авах болон санал хүсэлтээ илэрхийлэх боломжийг хангах үүргийг хүлээж байгаа аж.
Хүүхдээ сонсох өдөр ирэх сарын долооны өдрөөс эхлэх юм байна.