НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн албанд К.Крафтыг нэр дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-23 14:29:35

ВАШИНГТОН. /CNN/. НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн албанд Келли Крафтын нэрийг дэвшүүлж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.


АНУ-аас Канадад суугаа Элчин сайдын албыг хашиж буй К.Крафтыг уг албанд нэр дэвшүүлж буйдаа баяртай байгаагаа Д.Трамп мөн илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, К.Крафт АНУ-ыг өндөр дээд түвшинд бүрэн төлөөлөх чадвартай ажээ.


2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трампыг дэмжиж буйгаа К.Крафт илэрхийлж байсан бөгөөд түүнийг 2017 онд АНУ-аас Канадад суугаа Элчин сайдаар томилж байжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч урьд нь Төрийн департаментын хэвлэлийн албаны төлөөлөгч Хезэр Науэртийг НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн албанд нэр дэвшүүлж байсан билээ. Харин Х.Науэрт нэр дэвшихээс татгалзаж буйгаа энэ сарын эхээр мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ