Трамп мягмар гарагийн орой Ханойд хүрэлцэн очно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-25 15:39:37

ХАНОЙ. /ТАSS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар сарын 27-28-нд болох АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтад оролцохоор мягмар гарагийн орой Вьетнамын нийслэл хотод хүрэлцэн очно. Энэ тухай “Reuters” агентлаг Вьетнамын Гадаад хэргийн яамны мэдэгдлээс иш татан уламжилжээ.


Трамп лхагва гарагийн өглөө Вьетнамын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзах төлөвтэй байна.


АНУ-БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон бөгөөд хоёр орны удирдагчид хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм. Түүнд Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн бол үүний хариуд Вашингтон аюулгүй байдлын баталгаа олгосон билээ.

Холбоотой мэдээ