Мадуротой ярилцлага хийж байсан сэтгүүлчдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-26 12:03:06

МОСКВА. /ТАСС/. Испани хэлээр цацагддаг “Univision” телевизийн сэтгүүлчдийг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой ярилцлага хийх үеэр нь баривчлан саатуулсан тухай "ТАСС" агентлаг мэдээлэв.


“Төрийн тэргүүнд асуултууд таалагдаагүй бөгөөд тэрбээр Мирафлорес ордонд байсан 6 сэтгүүлчийг саатуулж, ажлын техник хэрэгслийг нь хураан авахыг үүрэг болгожээ” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.


Венесуэлийн Олон нийтийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр, сэтгүүлчдийг хожим сулласан байна. 

Холбоотой мэдээ