“Brexit-ийн талаар бүх нийтийн санал асуулга дахин явуулахыг дэмжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-26 12:00:15

ЛОНДОН. /BBC/. Их Британийн сөрөг хүчний Лейборист нам Brexit"-ийн талаар бүх нийтийн санал асуулга дахин явуулахыг дэмжиж магадгүй гэдгээ мягмар гарагт мэдэгдэв.


Лейборист намын дарга Жереми Корбины хэлснээр, лхагва гарагт болох парламентын хэлэлцүүлгийн үеэр манай намын боловсруулсан саналаас татгалзах аваас Тереза Мэйн “Brexit”-ийн гэрээний талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжихээр төлөвлөж байгаа ажээ.


“Хэрэв парламентын хэлэлцүүлэг ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй бол шийдвэр гаргах эрхийг олон нийтэд олгох хэрэгтэй” гэж Лейборист намын гишүүн Эмили Торнберри хэлсэн байна.


2016 онд болсон бүх нийтийн санал асуулгаар Их Британичууд Европын Холбооноос гарах шийдвэрийг дэмжсэн билээ. Харин Т.Мэйн боловсруулсан гэрээг Их Британийн парламентийн гишүүд дэмжсэний дараа тэрбээр Европын Холбоотой  хэлэлцээгээ үргэлжлүүлэх боловч өнгөрсөн сард парламентийн гишүүд уг гэрээг дэмжээгүй билээ. 

Холбоотой мэдээ