Монгол цэргийн өдрийг угтсан цуврал тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 15:03:17

Монгол Улсад шинэ үеийн зэвсэгт хүчин үүсэн хөгжсөний 95 жилийн ой Монгол цэргийн өдрийг угтаж Сүхбаатар цэргийн хүрээний цэргийн болон цэрэгжүүлсэн байгууллагуудын дунд жил бүр байгуулагддаг цуврал тэмцээнүүд эхэллээ.

Гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис эрэгтэй, эмэгтэй, буудлага гэсэн төрлүүдээр зохиогддог уг тэмцээн 10 км-ийн кросс уралдаанаар эхэллээ. Тус тэмцээнд ХЦ-ийн 0101, ХЦ-ийн 0243-р анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гэсэн байгууллагууд оролцлоо. Би эр хүн 10 км-ийн кросс уралдааны дүн гарахад ХЦ-ийн 0243-р анги тэргүүн байрт шалгарч удаах байруудад ХЦ-ийн 0101-р анги, ОБГ тус тус орлоо.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ